Хоёр постын үйл ажиллагааг нэгтгэжээ

2021-07-7 Сэлэнгэ

Короновирусийн халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байсан хоёр постын үйл ажиллагааг нэгтгээд байна. Тухайлбал, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Шаамар-6 постыг татан буулгаж, дөрвөн замын посттой нэгтгэн ажиллуулахаар болжээ. Энэхүү пост дээр Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар сумын алба хаагчид хуваарийн дагуу гарч24 цагаар үүрэг гүйцэтгэх юм байна. Өнөөдрийн байдлаар аймгийн ГХБХБГ-ын алба хаагчид хуваарийн дагуу ажиллаж байгаа гэлээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.