Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

2018-06-5 Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т “Шарлангын гол” гэдэг газар ойн түймрийн голомт Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад тавдугаар сарын 17-ны өдрийн 12:05 цагт илэрсэн байна. ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 42 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 72 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, нийт 168 хүн, 12 автомашин, 6 морьтой ажиллаж тавдугаар сарын 29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулжээ. Гэвч мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан байна. Алба хаагчдыг түймрийн зүүн урд болон урд хэсэг рүү шилжүүлэн байршуулж, түймрийг унтраахаар ажиллаж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.