Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газар 3 айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газрын чиглэлд явж 130 км зам туулан очиж, 3 хүн (2 нь хүүхэд)-ийг сумын төвд хүргэж ирсэн. Тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, 110 мал хорогдсон, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээсэн.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.