Ховд аймаг
“Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь” олон улсын төслийн хүрээнд Ховд аймгийн 10 сургууль “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Шинэ төсөл хэрэгжихтэй холбогдуулан “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслөөс орон нутагт сургагч багш нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдаж орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдсэн 30 багш баг болон хувиарлагдаж “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлэх 10 сургууль тус бүрт хүрч, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах юм. Сургалтыг “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” Олон улсын төслийн зохицуулагч А.Бүрэнжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн менежер Н.Нарантуяа нар удирдан явуулах юм. Сургагч багш нарыг бэлтгэх сургалт өчигдөр аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд эхлэв. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг нар оролцлоо.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.