Ховд аймаг 67,8 тн хадлан бэлтгээд байна

2018-10-11 Ховд

Тус аймгийн хэмжээнд энэ оны аравдугаар сарын эхний арван хоногийн байдлаар 67,8 мянган тн хадлан бэлтгээд байна.

Хадлангийн гол бүс нутаг Булган сум 35,6 тн, Буянт сум 8,1 тн, Мянгад, Үенч 4,5 тн,Ховд сум 4,0 тн, Эрдэнэбүрэн сум 2,0 тн хадлан тус тус бэлтгэв.

Малчид хувиараа гар тэжээл бэлтгэх, өвөлжөө, хаваржааны бууц, малын хашаа саравчаа засах, тохижуулах ажлыг хангаад байна. Энэ жилийн намар шөнөдөө хүйтэн хонож байгаа ч, өдөртөө тогтуун дулаан налгар өдрүүд үргэлжилж хадлан бэлтгэх ажилд байгаль цаг уур таатай нөлөө үзүүлж байна гэж нутгийн иргэд ярилаа. Ховд аймаг өнгөрсөн жилийн намар өдийд 62,7 мянган тн хадлан бэлтгэж байсан бол энэ жил 5,1 тн-оор ахиулсан мэдээтэй.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.