Ховд аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2019-09-2 Ховд
 Ховд аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймгийн Чандмань сумаас зүүн хойд зүгт 36 км-т орших Хүрмийн нуруу хэмээх газарт өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний 14 цаг 19 минутад 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. 

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг 14 цаг 31 минутад Одон орон геофизикийн хүрээлэнд ирүүлсэн байна. Аймгийн удирдлагуудын мэдээлснээр энэ газарт айл нутагладаггүй болохоор иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй ажээ.

Үүний өмнө наймдугаар сарын таванд Баян-Өлгий аймгийн Булган суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.