Ховд аймагт газар хөдөлжээ

2020-04-6 Ховд

 

Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Халзан бүргэдийн-Уул” хэмээх газар өчигдөр 02:58 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 03:00 цагт цахим шуудангаар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч Б.Алтангэрэлээс тодруулахад тухайн газар айл амьдардаггүй, иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.