Ховдын тарваснаас хорт бодис илрээгүй гэв

2021-08-31 Ховд

Ховдын тарвас хортой,аюултай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан Ховд.мн сайт Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораториос тодруулж хэмжилтийг газар дээр нь хийж олон нийтэд хүргэхэд нитратын хэмжээнээс илүү гараагүй, зөвшөөрөгдсөн хэмжээндээ байна. Иймд нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл ташаа болохыг тус мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Тодруулбал, тус байгууллага 150 тарвас, 150 төмс хүнсний ногоонд хими хор судлал, хорио цээрийн лабораторид дөрвөн үзүүлэлт давхардсан тоогоор 1280 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэхэд эерэг сорьц илрээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мал амьтны тэжээлд агуулагдах нитратын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 6420-2013 техникийн шаардлагыг хангаж байгаа аж. Мөн Стандарчилал хэмжилзүйн газраас баталгаажуулсан MNS 4377-1996 стандарт уламжлалт арга аргачлалаар шинжилгээ хийдэг байна. Иймд ард иргэд та бүхэн Ховдын жимс жимсгэнэ, хүнсний ногоог айх айдасгүйгээр худалдан авч хэрэглээрэй.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.