Ундны усыг шинжлэх лабораторитой боллоо

2019-12-3 Сүхбаатар


Дөрвөлж ОНӨҮГ дэргэдээ ундны усны лабораторитой боллоо. Ингэснээр Баруун-Урт сумын иргэд хэрэглэж буй ундны усаа тогтмол шинжлүүлэх, цаашлаад эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан, цэвэр усаар хангагдах боломж бүрдэж байна.

Лабораторийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад 70 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг Барилга хот байгуулалтын яам, аймаг орон нутгийн төсөв, Дөрвөлж ОНӨҮГ-ын хамтарсан санхүүжилтээр бүрдүүлжээ.

Бид энэхүү лабораторийг ашиглалтад оруулснаар өдөр тутамд түгээж буй усандаа тогтмол хяналт хийж, шинжилгээ хийх боломжтой болж байгаа юм. Тодруулбал, усан дахь нян бактери, фтор, магни зэрэг хатуулгийг шинжлэх боломжтой. Ер нь манай аймгийн төвийн ундны усыг шүлтлэг, хатуулаг ихтэй гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. 2017 онд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг барьж ашиглалтад оруулсан ч одоогоор ажиллахгүй байгаа. Тиймээс ирэх оны эхний хагас жилд усаа бүрэн цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна гэж Дөрвөлж ОНӨҮГ-ын дарга Р.Эрдэнэцогт ярилаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.