Төв аймаг энэ жил 138 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Аймгийн тариаланчид шаардлагатай үр тарианы үрийн 75 хувийг нөөцөлжээ.
Аймгийн хэмжээнд 600 сая төгрөгөөр төмсний үр шинэчлэлийг хийсэн. Тухайлбал, 250 тонн үр худалдан авах тендер зарлан шалгаруулсан, мөн ОХУ-аас 4 сортын 500 тонн үр худалдан авах гэрээ хийснээр үр шинэчлэлтийн ажлыг хангалттай түвшинд хийсэн байна.
Төв аймаг улсын хэмжээний төмсний хэрэгцээний 57 хувь, үр тарианы 21.2 хувь, тосны ургамлын 24.1 хувь, хүнсний ногооны 20.9 хувь, тэжээлийн ургамлын 52.6 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.