Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2017-02-16 Төв

Төв аймгийн ЗДТГын газраас тус байгууллагад олон жил ажилласан зарим ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, сар шинийн тавгийн идээ бэлэглэснийг аймгийн ЗДТГын дарга Ч.Сарангэрэл гардуулж өгч, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

Тэрээр “Аймгийн ЗДТГын харьяанд 54 ахмад настан байдаг. Энэ жилийн хувьд хамгийн өндөр настай, тус байгууллагад хамгийн олон жил ажилласан есөн  ахмаддаа хүндэтгэл үзүүлж байна. Цаашид Тамгын газрынхаа нийт ахмадуудыг хамруулах боломжийг эрэлхийлж ажиллана. Ер нь байгууллагууд ахмадуудаа хүлээж авч санал хүсэлтийг нь сонсох, шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хүндэтгэл үзүүлэх гэх мэтээр ахмадууддаа чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй” гэв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.