Төв аймгийн 27 суманд нүүдлийн амбулатори ажиллана

2017-04-18 Төв

Төв аймгийн Засаг дарга санаачлан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сум баг бүрт хүргэж үйлчлэх зорилгоор 27 сумандаа нүүдлийн амбулатори ажиллуулж байна.

Нүүдлийн амбулаторийн үзлэг нэг суманд хоёр хоног хийгдэж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 9 эмч мэргэжилтэн арьс харшил, ЭХО, дотор, зүрх судас, эмэгтэйчүүд, шүдний өвчлөл зэрэг хэд хэдэн нэр төрлөөр үзлэг хийж байна.

Нүүдлийн амбулаторийн эхний ээлж Баянцогт, Сүмбэр, Жаргалант, Борнуур, Баянчандмань, Батсүмбэр сумдад ажилласан бол дараагийн сумд нь Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баян, Сэргэлэн сумдад үзлэг хийх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.