Төв аймгийн Сэргэлэн суманд шүлхий өвчин гарчээ

2017-07-24 Төв
Зураг

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Тус багийн малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ сарын 22-нд өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.