Төв аймагт тариалалт 90 хувьтай байна

2020-06-26 Төв

Төв аймгийн хэмжээнд энэ сарын байдлаар тариа 66.3 мян.га, улаанбуудай 60.5 мян.га, тосны ургамал 15.9 мян.га, тэжээл 8394 мян.га, төмс 10.1 мян.га, хүнсний ногоо 1242 га, тус тус тариалалт хийгээд байна. Одоогоор тариалалт 90 хувьтай явж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Төв аймаг энэ жил үр тариа 93.0 мян.га, үүнээс улаанбуудай 85.0 мян.га, төмс  7.8 мян.га, хүнсний ногоо 1.6 мян.га, таримал тэжээлийн ургамал  11.5 мян.га, тосны ургамал 10.5 мян.га-д тариалахаар төлөвлөжээ.

Аймгийн ХХААГ-аас 2020 оны хаврын тариалалтад трактор 15 ш, хийн үрлэгч 1 ш, мотоблок 9ш, хаман боогч 5 ш, хадуур тармуур 4 ш, 50 га-гийн төвийн эргэлттэй усалгааны систем 4 ш, 100 га-гийн төвийн эргэлттэй усалгааны систем 3 ш, дамарт усалгааны систем 4 ш, тус тус худалдан авч техник  шинэчлэл хийснийг онцолж байв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.