Өчигдөр эхэлсэн хүчтэй шороон болон цасан шуурга Түмэнцогт суманд үргэлжлэн шуурч байна. Цасан шуурганы улмаас өнөө өглөө тус суманд нэг иргэн осгож нас баржээ.
Сүхбаатар аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын 21-ний 16.00 цагаас эхлэн хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурсан. Энэ үеэр салхины хүч нийт нутгаар 14-20 м/с зарим үед 19-27 м/с хүрчээ. Шороон шуурганы улмаас Түвшинширээ суманд нэг иргэн төөрсөн ч эсэн мэнд олдсон байна. Мөн Баяндэлгэр сумын ЦЭХ-ний шугамд гэмтэл гарч, сум даяараа шөнөжин тоггүй хоножээ. Гэмтлийг өнөө өглөө засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлсэн байна.
Хүчтэй салхи өнөөдөр үргэлжилнэ гэдгийг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.