Сэтгүүлч А.Бямбасүрэн ахмад үeийн санхүүчдийн тухай ном бичжээ

2021-12-28 Ховд
Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины эрхлэгч, сэтгүүлч А.Бямбасүрэн “Ахмад үеийн санхүүчдээс суралцах юм их бий” нэртэй шинэ ном бичиж, олон нийтийн хүртээл болгов.
Санхүүгийн байгууллагын 110 жилийн ойд зориулсан тус номд Ховд аймгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан ахмад санхүүчдийн дурсамж, ажил-амьдралын замнал, сонирхолтой түүхийг өгүүлсэн байна. Номын нээлтийн үйл ажиллагааг өчигдөр”Өндөр буян холбоо” ТББ зохион байгуулжээ.
Ховд аймгийн Санхүү бүртгэлийн үйл ажиллагаа нь 1925-1929 онд худалдаа, үйлдвэр, зам харилцаа ,боловсрол, эмнэлэг зэрэг шинээр байгуулсан үйлдвэр, аж ахуйн газруудад хөтлөгдөх байдлаар өргөн хүрээг хамарсан түүхтэй.
“Ахмад үеийн санхүүчдээс суралцах юм их бий” нэртэй энэ ном бол сэтгүүлч миний дөрөв дэх ном гэж А.Бямбасүрэн онцоллоо.
[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.