СЭЛЭНГЭ: Хиагт голын ус маш бохир ангилалд хамрагджээ

2023-03-22 Сэлэнгэ

 

Аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 1986 оноос хойш аймгийн 11 голын усны химийн шинжилгээг гадаргын усны хяналт-шинжилгээний 20 цэгээс сар бүр болон улирлын чанартайгаар тогтмол хийж иржээ.

Тухайлбал 2022 оны 1-12 сарын байдлаар гадаргын усны бохирдолын судалгааг гаргасан байна. Энэхүү судалгаагаар Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Бургалтай голууд цэвэр гарчээ.

Харин Буурь, Бугант гол бага бохирдолтой байгаа бол Хиагт гол маш бохир ангилалд хамрагдсан байна.

Эдгээр голуудыг хувилж үзвэл маш цэвэр 9.1 хувь, цэвэр 63.6 хувь, бага бохирдолтой 18.2 хувь, маш бохир 9.1 хувь гэсэн ангилалд хамрагдсан байна.

Харин бохирдолтой ба бохир ангилалд хамрагдсан гол байхгүй байгаа ажээ.

Энэхүү голын усны химийн шинжилгээг ЦУОШГазраас батлагдсан хөтөлбөрийн дагуу заасан хугацаанд тодорхой байршлуудад хийдэг хэмээн БОШ-ний лабораторийн мэргэжилтэн хэллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.