ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ

2018-05-17 Хэнтий


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бугант багийн “Бугант” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 15:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашинтай, мөн өдрийн 16:45 цагт, орон нутгийн 32 иргэн, хоёр автомашин, 10 морьтой 16:00 цагт түймрийн голомт руу явсан. Өнөөдөр 06:15 цагийн байдлаар түймрийн голомтоос 20 км-т явж байгаа тухай мэдээлэл өгсөн байна.

Мөн Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Хөшөөт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:35 цагт хүлээн авсан байна. Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 36 иргэн, гурван автомашинтай ажиллаж мөн өдрийн 20:00 цагт унтрааж тус багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.