Зургаан хэсэгт санал хураалт дахин явуулна

2020-10-20 Дундговь

Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалтын албан ёсны дүн гарч, Дундговь аймгийн дөрвөн сумын зургаан хэсэгт сонгуульд нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 23 тойргийн 68 хэсэгт зохион байгуулж, 40 хэсэгт нь техникийн тооллого хийсэн бөгөөд санал хураалтын дүнд ямар нэг зөрүү гараагүйг аймгийн Сонгуулийн хорооноос мэдэгдсэн.

Харин Гурвансайхан сумын “Элгэн” нэгдүгээр баг, “Чулуут” гуравдугаар баг, Дэрэн сумын “Алаг-Өндөр” нэдүгээр баг, Хулд сумын “Шувуутай “ нэгдүгээр баг, Эрдэнэдалай сумын “Өнгөт” хоёрдугаар баг, “Сангийн далай” зургадугаар багт сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэр гарч, санал хураалтыг 10 дугаар сарын 25-ны ням гарагт дээрх хэсгүүдэд зохион байгуулахаар болсон байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.