Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрсэн нь хамгийн хүйтэн нь байжээ.
Монгол орны хэмжээнд өчигдрөөс хүйтний эрч эрс чангарсан. Өнгөрсөн шөнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-23-ний шилжих шөнө Тэлмэн суманд агаарын температур -38.1 градус хүрч хамгийн хүйтэн нь байв.
Завхан аймгийн нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Өчигдрөөс нийт нутгаар хүйтэрч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн. Бусад нутгаар шөнөдөө 23…-28 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.
2023 оны 11 дүгээр сарын 24, 24-25-ны шөнө, 25-нд нутгийн хойд хэсэг, Хангайн уулсаар, 25-26-ны шөнө, 26-нд нутгийн хойд болон төв, Хангайн уулсаар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 25, 26-нд зарим газраар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 25-нд хүйтний эрч бага зэрэг суларна.
Өнөөдөр нийт нутгаар хүйтний эрч эрс чангарахыг малчид, иргэд, тээвэрчдэд Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.