ЗАВХАН: Сонгино суманд салхины хүч 40 метр секунт хүрчээ

2023-04-18 Завхан

Өнөөдөр ихэнх нутгаар шуурч зарим газраар секундэд 34 м/с хүртэл ширүүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул гамшигт үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байна. Завханы ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 18-20 м/с, говь, тал хээрийн бүс нутгаар салхи секундэд 26-28 метр секунт хүрнэ.

Түр зуур зарим газраар секундэд 34 м/с, хүртэл ширүүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана. Хүчтэй шороон шуурга шуурах тул болзошгүй гамшигт үзэгдлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Тухайлбал, өнөөдрийн 12 цаг 40 минутын байдлаар Завхан аймгийн баруун болон хойд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурч, салхины хүч дунджаар 20-28м/с, хамгийн их нь Сонгино суманд түр зуур 40м/с хүрч, үзэгдэх орчин хаагдаж, гамшигт үзэдлийн хэмжээнд хүрч үргэлжилж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.