Завхан: Солонготын даваагаар автомашин зорчих боломжгүй болжээ

2023-11-2 Завхан


Завхан аймгийн Солонготын даваа өнөө өглөөний 08:00-09:00 цагийн байдлаар цас орсны улмаас халтиргаа гулгаа ихтэй байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Улмаар тус замд автомашин зорчих боломжгүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж, замын цасыг хусч, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт есөн автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан байна. Мөн Завхан АЗЗА” ТӨХК-аас үзлэг шалгалтыг тогтмол хийн ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр шороо асгах, давс цацах ажлуудыг хийж байгаа аж.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.