ЗАВХАН: Мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн ажил 85 хувьтай байна

2022-10-19 Завхан

 

Тус аймагт мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт 9 төрлийн арга хэмжээнд 2.264.7 мянган мал хамрагдахаас 2.213.3 мянган мал хамрагджээ.

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг жилийн турш явуулж, малын тарилга, туулга, угаалгад нийт малын 96 хувийг оруулаад байгаа. Тухайлбал, угаалгад 2117.4 мянган мал хамрагдахаас 1964.6 мянган мал хамрагдаж 92.7 хувийн биелэлтэй. Харин туулгалтад 1283.6 мянган мал хамрагдахаас 1199.2 мянган мал хамрагдаж 93 хувийн биелэлттэй байна.

Түүнчлэн үхрийн арьсны гуурын боловсруулалтад 242.5 мянган мал хамрагдахаас 218.3 мянган мал хамрагдсан. Хээлтүүлэгч малын бруцеллёзын тандалт шинжилгээнд 17.9 мянган мал хамрагдахаас 11.0 мянган малыг хамруулжээ. Мөн мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлд 1350.0 мянган м2 талбай хамрагдахаас 1150.0 м2 талбайг ариутгаж 85.2 хувийн биелэлттэй байна. Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой ариутгал халдваргүйжүүлэлтийг жилд нэгээс хоёр удаа зохион байгуулдаг гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.