“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ADH санхүүжилтээр Завхан аймагт хэрэгжүүлж байгаа “Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөл”-ийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус төсөл нь зудаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах замаар орон нутгийн чадавхыг бэхжүүлэн, эмзэг бүлгийн малчин өрх, хүүхдүүдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн байгууллагууд хамтран аймгийн хэмжээнд тохиолдож байсан зудын гамшгийн гарз хохирол, шалтгааныг тодорхойлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны боломж нөөцийг тодорхойллоо.
Төслийн хүрээнд аймгийн зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээнд тулгуурлан 2 сумын 150 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.