Завхан: Баянтэс сумын сургуулийн байр шатжээ

2023-12-12 Завхан


Завхан аймгийн Баянтэс суманд 220 хүүхдийн хичээлийн байр шатжээ. Энэ тухай дуудлагыг урд шөнө 01:59 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байжээ. Улмаар алба хаагчид 06:02 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.