Завхан аймаг цахилгаангүй болжээ

2019-02-19 Завхан

Эрдэнэт-Булганы ЦДАШ-д гэмтэл гарч Хѳвсгѳл, Завхан болон Говь-Алтай аймгууд одоогоор цахилгаангүй боллоо.

Диспетчерийн үндэсний тѳвийн залгах зѳвшѳѳрлѳѳр хүчдэл ѳгѳхѳѳр шуурхай ажиллаж байна. Тус төвөөс зөвшөөрөл авч хүчдэл дор залгах арга хэмжээ авсан боловч тодорхой бус хугацаагаар хүчдэл өгөх боломжгүй байдал үүслээ. Иймд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд нэн ялангуяа аймгийн Нэгдсэн эмнэлэг, халдвартын тасаг, хүүхдийн тасаг, уурын зуух гэх мэт бусад онцгой газрууд өөрийн цахилгаан эрчим хүчний нөөц эх үүсвэрээр ханган ажиллахыг “АУЭХС” ТӨХК-ний Завхан салбарын Диспетчерийн албанаас мэдэгдээд байна.

Мөн Завхан аймгийн 24 сумын ААНБ-уудыг цахилгаан эрчим хүчний нөөц эх үүсвэрээр бэлтгэн хангахыг анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.