Дархан-Уул аймгийн хэмжээнд 21209 толгой төл мал бойжиж байна

2020-03-24 Дархан-Уул

Дархан-Уул аймгийн хэмжээнд 21209 толгой төл мал бойжиж байна

Дархан-Уул аймагт 2020 онд 165303 хээлтэгч малаас нийт 128572 толгой төл мал хүлээж авна. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 12,8 хувь буюу 21211 толгой мал төллөөд байгаа аж. Үүнд, ингэ 5 толгой буюу 0,0 хувь, Гүү 84 толгой буюу 1,2 хувь, үнээ 1115 толгой буюу 5,3 хувь, эм хонь 10630 толгой буюу 13,1 хувь, эм ямаа 9377 толгой буюу 16,6 хувь байна.

Аймгийн хэмжээнд 21209 толгой төл мал бойжиж буй юм. Үүнээс, ботго-5 толгой, Унага 84 толгой, тугал 1115 толгой, хурга 10628 толгой, ишиг 9377 толгой байна.

Харин аймгийн хэмжээнд нийт малын 0,04 хувь буюу 148 толгой мал зүй бусаар хорогдоод байна гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Тодруулбал, адуу 20 толгой, үхэр 28 толгой, хонь 61 толгой, ямаа 39 толгой мал тус тус хорогджээ. Мөн нийт хорогдсон малын 8,5 хувь буюу 7 толгой мал өвчнөөр хорогдсон байна. Үүнд, паразит өвчнөөр хонь 7 толгой хорогдсон гэж албаныхан мэдээлэв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.