“БЯЦХАН ГУТАЛНУУД ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ?” ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ БОЛЛОО

2020-05-15 Дундговь

Өнөөдөр Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих анхаарал, хараа хяналтыг сайжруулахад нөлөөлөх замаар хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй, амьдралын зөв дадлыг гэр бүлийн орчинд хэвшүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалыг зохион байгууллаа.

Жагсаалын үеэр ахуйн осол гэмтэл, зам тээврийн осол, гэр бүлийн болон бусад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг хүргэхийг зорьж хүүхдийн дуу хоолойг гутлаар төлөөлүүлэн чимээгүй жагсаалд оролцжээ.

Ковид-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулан, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгаа мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.