Булган аймгаас зургаан “Сайн малчин” тодорлоо

2017-02-15 Булган

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, таван малчныг “Улсын хошой аварга”, таван саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар шийдвэрлэсэн.
“Улсын аварга малчин”-аар:
Манай аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Дашдоржийн Алтанхуяг, Гурванбулаг сумын Авзага багийн малчин Сүрэн-Очирын Отгондаваа, Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Доржийн Төмөрбаатар, Сайхан сумын Ундрах багийн малчин Авирмэдийн Лхагвасүрэн, Сайхан сумын Ундрах багийн малчин Мягмарсүрэнгийн Баасандамба нар 2016 оны улсын Сайн малчин боллоо.
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Улаан буудайн эх газар” ХХК
“Улсын аварга тариаланч”-аар:
Булган аймгийн Бугат сумын иргэн Авирмэдийн Бат-Эрдэнэ нарыг шалгаруулжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.