БАРИЛГЫН МАТЕРИАЛ АЧИЖ ЯВСАН АЧААНЫ МАШИН ШАТЖЭЭ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 8-ны өдрийн 16:54 цагт аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 20 км зам туулан очиход Ховд аймгийн Булган сумаас Улаанбаатар хотын чиглэлд барилгын материал ачин зорчиж явсан иргэн У-ын “ND-4190” загварын зүтгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.