Архив бичиг хэргийн ажилтнууд цойлж гранпри цом хүртлээ

2017-04-19 Хэнтий

Монгол улсад Орчин цагийн архивын салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд ажил мэргэжил, урлаг, спортын Зүүн бүсийн их наадмыг 04 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Хэнтий аймгаа төлөөлж Архивын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч У.Ганганмөрөн ахлагчтай 7 байгууллага, 6 сумдын архив, бичиг хэргийн эрхлэгч нараас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцож “Гранпри” цомыг хүртсэн бөгөөд Улаанбаатар хотод 11-р сард зохион байгуулагдах Урлагийн наадмын 2-р шатны шалгаруулалтад оролцох эрхийн эзэд болсон юм. Үүнд:
Волейболын тэмцээнд Б. Алтансүх ахлагчтай Хэнтий аймгийн “Архивын түүчээ” эрэгтэй, эмэгтэй холимог баг 1-р байр, Сагсан бөмбөгийн тэмцээнд Э. Сайнзаяа ахлагчтай Хэнтий аймгийн “Архивын түүчээ” эмэгтэй баг, Д. Алтангэрэл ахлагчтай эрэгтэй баг 2-р байр, ширээний теннисийн тэмцээнд О. Алтанбаатар ахлагчтай Хэнтий аймгийн “Архивын түүчээ” баг 1-р байр, дартсын тэмцээнд Б. Сансархүү ахлагчтай Хэнтий аймгийн “Архивын түүчээ” баг 2-р байр тус тус эзэлсэн бол урлагийн төрөлд 1-р байранд багийн мэндчилгээ, Б. Алтансүх ахлагчтай хамтлаг хөгжим, 2-р байрт О. Алтанбаатар гоцлол дуу, О. Алтанбаатар, Ж. Алмагүл нар хоршил дуу, Б. Алтансүх ахлагчтай язгуур урлаг, Б. Уянга ахлагчтай хамтлаг бүжиг тус тус байр эзэлж, медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг бүрэлдэхүүндээ, хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлье.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.