Аймгийн Онцгой комисст 56,6 сая төгрөг цугларчээ

2020-04-1 Сүхбаатар

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссоос гаргасан уриалгыг Сүхбаатар аймгийн ард иргэд, ААНБ-ууд идэвхтэй дэмжиж, аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна. 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 56,6 сая төгрөг бэлнээр цуглаад байгаа аж.

Мөн дөрвөн сая төгрөгийн бараа эд материал, 2500 гаруй амны хаалт, 400 орчим хонь хандивласан байна гэж аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Аймгийн Онцгой комиссоос 03 дугаар сарын 05-наас хандивын аяныг эхлүүлсэн бөгөөд одоогоор аянд 67 ААНБ, иргэн нэгджээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.