Аадар борооны улмаас 200 гаруй айл усанд автаж, 5000 орчим мал хорогджээ

2020-06-22 Төв

Төв аймгийн нутгаар өчигдөр усархаг аадар бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, 4 бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог мал үерт өртөж хорогджээ.

Мөн Зуунмод суманд 181 айлын гэр,  4 орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, 6 гэр урсаж, 53 хашаа нурсан, бөгөөд Алтанбулаг суманд 200 өрх айл усад автаж 30 хашаа нурж 10 гэр урссан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, 7 хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, 4 орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж,  57 автомашин уснаас татан гаргажээ.

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.