Төв аймгийн өрхийн эмнэлэгүүд 0-5 настай хүүхдийг гэрээр нь үзлэг хийж байна

2020-02-10 Төв

Төв аймгийн өрх сумын эрүүл мэндийн төвүүд батлагдсан хуваарийн дагуу 0-5 настай хүүхдийн гэрийн эргэлтийг тогмтол хийснээр томуу томуу төст өвчний дэгдэлтээс сэргийлэх алхам болж байгааг албаныхан тайлбарлаж байна.

Харин 2,3,4,9 сартай хүүхдийн вакциныг оочер дараалал үүсгэхгүй байхаар зохицуулан өрхийн эмнэлэгүүд дээр хийж байна.

Долоо хоногтоо аймгийн хэмжээнд 100 гаруй хүүхэд товлолт вакцинаа хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Багийн хүүхдүүд өрхийнхөө эрүүл мэндийн төвд хийлгэж байгаа болохоор одоогоор оочер дараалал үүсэх нь гайгүй болсон. Хэрэв оочер ихтэй бол оочер хамаарахгүй шууд үйлчилгээг үзүүлэн явуулж байгааг эмч нар хэлж байна.

Зөвхөн Баруун Зуунмод ӨЭМТ өнгөрсөн хоёр хоногт 40 гаруй хүүхдийг гэрийн эргэлтээр үзэж шаардлагатай арга хэмжээг авч, зөвлөгөө мэдээллийг хүргэжээ. Өөрөөр хэлбэл аймгийн хэмжээнд долоо хоног бүр 300-400 хүүхдийг гэрийн эргэлтээр үзэж байгаа гэсэн үг юм.

Гэхдээ иргэд амны хаалттай үйлчүүлж орж ирэхдээ гараа ариутгах ёстой гэдгээ мартах ёсгүй юм. Энэ нь ямар ч халдварт өвчнөөс урьчдилан сэргийлэх чухал алхам болдог байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.