“Атрын 1,2-р аян”-д оролцож явсан ахмад тариаланчиддаа хүндэтгэл үзүүллээ

2017-02-16 Сэлэнгэ

Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Засаг даргын орлогч Л.Мөнхбат нар “Атрын 1,2-р аян”-д оролцож явсан ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд атар газар хагалж, тариалангийн салбарт залуу насаа зориулан, ажилсаг хөдөлмөрч алдрыг ард түмэндээ авчирсан ахмад тариаланчид болон тэдгээрийн залгамж халаа болж өдгөө сумандаа газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компанийн удирдлагууд оролцжээ. Уулзалтын үеэр сумын Хөдөө аж ахуйн тасгаас Мандал сумын газар тариалангийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, Зүүнхараа САА-н талаар баримтат кино үзүүлэн, ахмадуудын дунд халуун дотно яриа өрнүүлсний зэрэгцээ салбарын шагнал болон гарын бэлгийг гардуулсан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.