Танилцуулга

Өнөөгийн байдлаар Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, аймгийн харъяат хүн ам 2015 оны жилийн эцсийн байдлаар 83.5 мянга, 21.7 мянган өрхтэй жилдээ 352.1 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 4.3 сая төгрөг ноогдож байна. Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 46.7% эзэлж Ховд аймаг 2015 оны жилийн эцсээр 2.9 сая мал тоолуулж, 7188 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15232 малчид МАА-н салбарт ажиллаж байна. Аймгийн хэмжээнд нийт 923 аж ахуйн нэгж, иргэн үйлдвэрлэл эрхэлж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд дунджаар 7842.2 сая төгрөгийн борлуулалт хийгээд байна. 2015-2016 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 24 сургуулийн 694 бүлэгт 18341 хүүхэд суралцаж, Сургуулийн өмнөх боловсрол төрийн өмчийн 29, хувийн өмчит 14, хөдөөгийн багийн 3 нийт 46 цэцэрлэгт 6995 хүүхэд хамрагдаж байна. Ховд их сургууль, Хөгжил политехник коллежд нийт 300 гаруй багш ажиллаж, 4000 гаруй оюутан суралцаж байна.

Ховд

Ц.Элбэгдорж: Ховдчуудад маань асар том зах зээл, өргөн боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт...

Монгол Улсын аварга тариаланч Л.Цэцэгсүрэнгийн шагналыг гардуулан өглөө

17-р жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын аварга малчин тав, улсын аварга тариаланч хоёр, аймгийн хошой аварга малчин гурав, аймгийн аварга малчин 37,...

Төслийн хүрээнд 30 сургагч багш бэлтгэнэ

Ховд аймаг "Нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх нь" олон улсын төслийн хүрээнд Ховд аймгийн 10 сургууль “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шинэ төсөл...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.