Гаалийн байгууллага хяналт шалгалтаар улсын хилээр карго ачаа ашиглан мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ.
Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газрын хяналтын бүсэд 961 кг жинтэй, 21 боодол олон улсын карго ачаанд нарийвчилсан үзлэг, шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хувцас дотор нуун далдалсан, 1.6 кг жинтэй метамфетамин буюу мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг илрүүлжээ.
Улмаар уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Иймд иргэд та бүхэн бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ ачааны агуулгыг сайтар шалгаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
7 цагийн өмнө
2026-10-1
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.