Хуульч О.Батхүү: Зөвхөн Монгол Улсын иргэнийх нь хувьд, ялгамжтай харьцах нь манай улсыг үл тоож байгаа явдал

17 цагийн өмнө Бор шувуу

Байр суурь

Сүүлийн саруудад монголчуудыг Солонгосын хилээс олноор нь буцааж байгаа асуудлаар хуульч О.Батхүү өөрийн байр суурийг хөнджээ.

Тэрбээр “Булгамаа өмгөөлөгч монголчуудыг Солонгосын хилээс олноор нь буцааж байгаа асуудлыг хөндөхөд нийгэм муулж байгаа харагдах юм.

Улс орнууд нэгнээ хүчтэй хүчгүй, баян ядуугаас үл хамаарч тусгаар улс гэдгээр нь хүндэтгэн харьцах ёстой. Ядаад л албан болон дипломат харилцаанд ийм дэг журам үйлчлэх ёстой. Энэ бол олон улсын эрхзүйн зарчим.

Дипломат (консул) алба тухайн улсыг төлөөлөх субьект. Энд бичиг баримтаа шалгуулж, зорилгоо тодорхойлж, санхүүгийн баталгаа өгч виз аваад очиход хил дээрээс буцаах, зөвхөн Монгол Улсын иргэнийх нь хувьд ялгамжтай харьцах нь манай улсыг үл тоож байгаа явдал. Үүнийг зогсоох ёстой. Гэхдээ Солонгос иргэдийн визний нөхцөлийг чангална гэдэг нь үр дүнгүй. Харин дипломат аргаар хоёр улсын төр засгийн өндөр дээд түвшинд ярилцах ёстой. Тэд баян учраас бидэнтэй яаж ч харьцаж болно гэж өөрсдийгөө дорд үзэх, дорд үзэж байгаа хандлагыг нь хүлээн зөвшөөрч болохгүй.

Бид хууль ёсоор визээ аваад зорчиж байгаа бол дэлхийн аль ч улсын хил дээр бусад улсын иргэдийн адил үйлчлүүлэх, ялгаварлан гадуурхалтанд өртөхгүй байх, хүн ёсоор хүндэтгэлтэй харьцахыг шаардах эрхтэй” гэжээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.