Г.Лувсанжамц: Одоогийн нэг болон гурав, дөрөвдүгээр хороолол нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр байгуулагдсан

Өчигдөр Улс төр

 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцуулав.


Тэрбээр “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын хот гэдэг шинэ зүйл биш. Анх 1900-аад оны үед АНУ-ын хот төлөвлөгч хотыг нэгжээр төлөвлөх санааг гаргасан байдаг. Нэгж дотроо дэд бүтцийн төлөвлөлтүүдээ багтаасан байдаг. Одоогийн манай 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан гэсэн үг. Гэвч эдийн засгийн тэлэлт, замбараагүй газар олголт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үзэл баримтлалаа алдсан.

Энэ зөвхөн Улаанбаатар хот ч биш, дэлхийн томоохон хотууд ч ийм нөхцөл байдалд хүрээд эргээд нэгжийн төлөвлөлт буюу 20 минутын хотын үзэл баримтлалыг дахин эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байна. 20 минутын хот үзэл баримтлалын гол зорилго нь нэгжийн төлөвлөлт хийхдээ боловсролыг нэн тэргүүнд тавьж байгаа.

Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой. Явганаар 2км, дугуйгаар 5 км зайд гэсэн үг. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ, гуравт цэцэрлэгт хүрээлэн, дөрөвт биеийн тамир, спорт байгууламжийг иргэдэд ойртуулах үндсэн зорилготой. Ингэхдээ иргэдийн санал санаачилгыг сонсож, оролцоог хангаж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.