Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

3 цагийн өмнө Засгийн газар


Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Эрхүү хотод тахлын эсрэг хүрээлэнгийн ажилтан эмэгтэйд гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа оношлогдож, эн аравдугаар сарын эхээр нас барсан явдал болсон. Уг тахлын шинж тэмдэг Хөлөнбуйрт гарсан талаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.

Тэрбээр “ОХУ-ын Эрхүү хотод гарсан тахал өвчинтэй холбоотой асуудлыг Улсын онцгой комиссын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцсэн. Урьд шөнө нь ОХУ-ын эрх бүхий байгууллагаас “энэ бол тахлын шинжтэй биш, санаа зоволтгүй, 5,000 мянган шинжилгээг авч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн” гэх мэдээлэл өгсөн.

Гэтэл өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон(ӨМӨЗО)-ы Хөлөнбуйрт сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Үүнтэй холбогдуулан Хятадын талтай мэдээллээ солилцож байгаа. Хятадын талын холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан Монголд ирчихсэн ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвлөлдөөд өнөө өглөө ажлын бүрэлдэхүүн гарч, хил орчимд иймэрхүү асуудал үүсвэл хамгаалах урьдчилан сэргийлэх бэлэн байдал хэр байгааг шалгахаар явсан” гэв.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.