Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 6-ны өдрийн 14.50 цагт аймгийн ОБГ-т бүртгэгджээ.
Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, есдүгээр сарын 6-ны өдрийн 18.40 цагт бүрэн унтраажээ.
Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 2400 га талбай өртөж шатсан гэх мэдээлэл байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.