Сэрэмжлүүлэг: НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН ВАГОНД ГАЛ ГАРЧЭЭ

2022-11-17 Мэдээ, мэдээлэл

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг дахь УБТЗ-ын “Замын-Үүд 2” өртөө Сайншанд-Замын-Үүд чиглэлийн вагонд тээвэрлэж явсан нүүрс уугьж байна гэсэн дуудлагыг 11.16-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрс тээвэрлэж явсан вагон дахь нүүрс уугьж байсныг 22 минут ажиллаж аюулгүй болгосон байна.

Иймд тээвэрлэж буй ачаандаа тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэд, тээвэрчид болон холбогдох хүмүүст анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.