Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхэлж байна.
2020 оны долоодугаар сарын 23-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, нийт таван жил, Ч.Даваанямд хоёр жил хорих ял тус тус оноосон юм.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болсон С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй нэгтгэн хэлэлцүүлж, шийдэх шүүгчийн тогтоол гарсан юм. Гэвч арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин тусгаарласан билээ.
Уг хоёр хэргийг нэг шүүх бүрэлдэхүүн шүүж буй бөгөөд С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дууссаны дараа албан ёсны шийдвэрийг танилцуулах юм байна.
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
2024-04-26
2024-04-26
2024-04-25
87070
29105
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.