Трэнд урсгал
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ УЛАМЖЛАЛТ АРГА УХААНЫГ ЭЕРЭГ ХҮМҮҮЖЛИЙН АРГАТАЙ УЯЛДУУЛАХ НЬ ” сэдвийн дор сургагч багш бэлдэх сургалт зохион байгуулж байна.
Төрийн захиргааны ажилтан албан хаагчид, эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш сурган хүмүүжүүлэгчдийг “Хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг эерэг хүмүүжлийн аргатай уялдуулах ” талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, өрх гэр бүлд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдэдээ бага наснаас нь эхлэн баримтлах зарчмуудыг суулгах, эцэг эхчүүд хүүхдийг хэрхэн зөв үлгэрлэн хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг олгох зорилгоор “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургагч багш бэлтгэх сертификаттай сургалт энэ сарын 20-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байна. Сургагч багшаар нийт 45 СӨБ, ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан нар бэлтгэгдэж байна.
Цаашид сургагч багш нар Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг нийт 11.000 эцэг эх, асран хамгаалагч, ажилтан албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгч нарт таниулан хүүхэдтэй ажиллах аргыг түгээн дэлгэрүүлэх юм.
2026-11-9
2026-11-4
2026-11-2
2026-10-27
11722
9711
9319
8598
8507
8154
8147
8017
7978
7859
7300
7022
6862
6712
6675
6674
6645
6583
6573
6540
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.