Монгол Улсад коронавируст халдварын тархах эрсдэлийн зургаа дахь шатны үнэлгээг өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийлээ.
Тодруулбал, эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2017 оны А\08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХМХГ, ЗӨСҮТ болон ДЭМБ-ын хамтарсан ажлын хэсэг явуулсан юм.
Үнэлгээний дүн, тайлан, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87082
29180
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.