Хэнтийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно

2019-02-2 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаас нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр товлон зарлах, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр товлон баталлаа.

Үргэлжлүүлэн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль явуулах зардлын хэмжээг хэлэлцэж байна.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.