Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Глоб Интернэшнл төв хамтран мониторинг хийнэ

2018-05-24 Мэдээ, мэдээлэл


Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Глоб Интернэшнл төв хамтран ажиллахаа илэрхийлж, тавдугаар сарын 22-нд санамж бичгийг үзэглэлээ.

Эдгээр байгууллага хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, ёс зүй, шударга ёсыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах болсноо энэ үеэр мэдэгдэв. Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх эхний ажил нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл буюу үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн талаар мониторинг хийж, олон улсын болон дотоодын хүний эрхийн байгууллагууд, олон нийтэд танилцуулах юм.

Энэхүү мониторинг нь Европын Холбооны худалдааны механизм болох GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий системээр дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхүүлэн дэмжих хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм.

Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн Зөвлөлийн Ажлын алба

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.