Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 08-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад толгойн баруун хэсэгтээ гэмтсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Уг мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхэд Б-г мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87661
31495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.