Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр/2025.04.14/ 21:36 цагт гал гарч, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан байна.
Мөн унтраах ажиллагаанд Цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажиллажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Галын улмаас 73х43 метрийн хэмжээтэй, хоёр давхар худалдааны төв бүрэн шатсан бөгөөд хүний амь эрсдээгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87660
31491
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.