Гадны баячууд хүнээс, манайхан хөрөнгө мөнгөнөөс кайф авдаг

2020-06-22 Нийгэм

Манай үндэсний хөрөнгөтнүүд 80 саяар араб морь худалдан авч, 60 саяын хөөргөөр тамхилан, түүнээсээ кайф авдаг. Хөгжингүй орны хөрөнгөтнүүд хэрхэн хөрөнгөждөгийг нь дуурайсан юм чинь хөрөнгөө юунд, яаж зарцуулдгийг нь бас сурмаар юм. Тэд ядуу айлын ухаантай хүүхдийг Кембрижийн их сургуульд сургаж, гайхалтай удирдагч, шилдэг мэргэжилтэн болгон, хүнээс кайф авдаг юм байна. Монголчууд бид ч гэсэн хүнээ хайрлахад сэтгэл зүтгэлээ зориулан, хөрөнгө босгож сурмаар юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.